“Төгсдэлгэрэх” бүрэн дунд сургууль нь 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монголын анхны хувийн дунд сургуулиудын нэг. Анхан шатны, суурь болон бүрэн дунд боловсрол олгодог 12 жилийн сургалттай. Математик болон гадаад хэлний хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг.
Хүн төрөлхтөний болон үндэсний нийтлэг үнэт зүйлсийг хүндэтгэн дээдэлдэг, даяаршиж буй дэлхий ертөнцөд энх амгалан амьдралыг цогцлоон бүтээхэд шаардлагатай боловсрол эзэмшсэн иргэнийг төлөвшүүлэх
Хүүхдийн хувийн онцлог, төрөлхийн авьяас билигт тулгуурлан сурагчдад эх хэл, математик, байгалийн ухаан, гадаад хэлний өргөн дэлгэр мэдлэг, бие даан сурах чадвар, бүтээлч сэтгэлгээг эзэмшүүлэх